Уянгын дууны хатан хаан гэгддэг дэлхийн алдарт дуучин Селин Дионы хоёр ихрүүд том болжээ. Ихрүүдийн долоон насны төрсөн өдөр өчигдөр тохиосон аж. Дуучин бүсгүй 42 настайдаа Рене Чарлыз хүүдээ хоёр ихэр дүү төрүүлж өгч байсан билээ.
Гурван хүүхдийн ээж 50 настай дуучин Селин Дион эр нөхрөө алдсанаас хойш амьдралын утга учрыг илүүтэй ойлгох болсон гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Тиймдээ ч амь амьдралыг нь гэрэлтүүлж буй үр хүүхдэдээ цаг заваа зарцуулах ёстойг ухаарсан гэдэг. Ирэх 12-р сард Селин Дион уран бүтээлийн ажлаа хойшлуулж гурван хүүтэйгээ аялж зугаалах гэнэ.