Ким Кардашианы дүү загвар өмсөгч Кендалл Женнерийн хайр дурлалын асуудал олон нийтийн анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Энэ удаад Кендаллийн ойрын эх сурвалж “Uk Weekly” сонинд түүний хайр сэтгэлийн харилцааны талаар ярилцлага өгчээ. Тухайлбал Кендалл Женнер хэдэн сарын өмнөөс LA Clippers багийн тоглогч Блейк Гриффинтэй дотносож эхэлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөгийн тоглолт үзэж хамтдаа оройн хоолонд орсон зураг олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй Кендаллийн гэрт цагийг зугаатай өнгөрүүлсэн гэв. Харин Кендалл өнгөрсөн жил “Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хэн нэгэнтэй үерхэж эхлээгүй. Хувийн харилцааныхаа талаар яагаад би олон нийтэд дэлгэх ёстой” гэж хариулжээ.
Түлхүүр үгшар мэдээ
Санал болгох мэдээ
Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …