
Mелания Трамп, Иванка Трамп нарын харилцаа дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг. Мелания Трамп, Дональд Трамптай 2002 онд гэр бүл болсон хэдий ч Трампийн ууган охин Иванка Трамптай төдийлөн тааламжтай харилцаатай байдаггүй аж. “Vanity fair” сэтгүүлд мэдээлснээр Дональд Трамп өөрийн эхнэрээс илүүтэй охиндоо итгэл найдвар хүлээлгэдэг гэж мэдээлжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Иванка Трамп тэргүүн хатагтайгаас илүү нэр хүндтэй болохыг баталсан байна.

Иванка Трамп Дональд Трампийн ууган охин бөгөөд тэрээр АНУ-ын улс төрийн бүхий л томоохон асуудалд эцэгтэйгээ хамтран шийдвэр гаргадаг байна. Түүнийг эцгийнхээ найдвартай ар тал гэдгийг судлаачид хэлсэн юм. Одоогоор Иванка цагаан ордны зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Дональд Трампийн сонгуулийн компанит ажлыг Иванка Трамп гардаж явуулсан нь түүнийг тэргүүн хадагтайгаас илүү нөлөө бүхий нэгэн болгосон гэж үзэж байна.





Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл