Шинжианы мумми
Хятадын археологичид баруун хойд хэсгийн том уулс, элсэн манхануудтай Шинжианаас 2,200 жилийн настай Хан гүрний үеийн дөрвөн мумми олсон. Тэд мумми нарын хувцсыг ялзарч муудахаас сэргийлж тайлж авсан ба эдгээрийг өрхийн тэргүүлэгч, хоёр эхнэр болон нэг бяцхан хүү бүхий гэр бүл гэж үзсэн байна. Тэд сурвалжит гэр бүл бөгөөд даавуун нөмрөг, торгон ороолт, цайвар хонины арьсан гуталтай байсан аж. Мөн өрхийн тэргүүн ногоон торгоор чимэглэсэн бор улаан арьсан бүс зүүсэн байдалтайгаар олдсон юм.
Чилийн хүн чулуунууд
Чили улсын “Easter Island”-д эрт үед барагцаагаар 1,500-3,000 л хүн амьдардаг байсан. Гэвч газар нутгаас нь дээр үетэй холбогдох 900 орчим хүн чулуу олдсон юм. Ийм бага тооны хүн яаж ийм их хүн чулууг хийж чадах вэ? Дээр нь хүн чулуудын бие нь газар дор байдаг нь бас хачирхалтай. Эрдэмтэд эдгээрийг уяман зэрэг өвчнүүдээс сэргийлж хийсэн гэсэн таамаг дэвшүүлсэн.
Нуугдсан эрдэнэ
Газар дундын тэнгисийн орчмын уулнаас хүмүүсийн сийлбэр олдсон. Энд 11 эрэгтэй, дөрвөн эмэгтэй, хоёр хүүхэд, янгир ямаа болон бүргэд бий. Энэ бүс нутаг онгон дагшин. Цаашлаад олон тооны цамхагийн туурь байдаг, түүх шастиртай энэхүү газарт ирэхэд жуулчдад зам нь ялимгүй төвөгтэй учир нутгийн удирдлага энэ тал дээр арга хэмжээ авна гэсэн байна.