Энэ сарын 19-нд Хавайн Их Сургуулийн Одон орны тэнхимийн телескоп дуранд нэгэн биет өртсөнийг судлаач Роб Вэрик олж харсан бөгөөд манай гаригийн оддоос өөр байгааг нь анзаарсан юм. NASA уг биет манай дэлхийн хажуугаар аюулгүй өнгөрсөн гэдгийг мэдээлсэн бөгөөд өөр ододтой ч мөргөлдөхгүй болохыг нь тогтоожээ. Нарийвчилсан судалгаанаас үзэхэд манай дэлхийгээс 24 сая км зайтай зөрж өнгөрсөн. “Near-Earth Object” судалгааны төвийн судлаач Давид Фарноччиа “Энэ миний өмнө харж байгаагүй онцгой биет байна. Бас асар хурдтай юм.” хэмээсэн.
Одон орончид энэ биетийг холдож одохоос өмнө юу болохыг нь олж мэдэхээр судалж байна. NASA жижиг од юмуу сүүлт од алин болохыг нь хараахан тогтоогоогүй. Өөр гаригаас ирсэн болохоор эдгээр одноос өөр материал бүхий байж болох таамгийг дэвшүүлэн A/2017 U1 гэж нэрлэсэн. Уг биетийг яг хаанаас ирсэн болохыг нь тун удахгүй олж мэднэ. Эрдэмтэд харин 400 метрийн диаметртэй, цагт 25.5 км хурдтай болохыг нь тогтоосон.