Селена Гомес The Weeknd хоёр яагаад салав?

Селена Гомес The Weeknd хоёр 10 сар үерхсэнийхээ дараа салж байгаа талаар “People”-д бичжээ. Ойрын үед Селена Нью-Йорк хотод зураг авалтад орж, The Weeknd аялан тоглолт хийж байгаа зэрэг тэдний ажлын завгүй байдлаас харилцаа нь хөндийрсөн гэв.

Ялангуяа сүүлийн хэдэн сард бие биеэ олж харна гэдэг өдрийн од шиг болсон бөгөөд хааяа утсаар холбогдож байгаа аж. Саяхан Селена Жастин Бибертэй хамт байгаа зураг нь дэлгэгдсэн. Гэхдээ дахиж нийлээгүй байгаа гэдгээ хэлсэн байна.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …