Оросын загвар өмсөгч, 14 настай Влада Зюба Шанхайн загварын долоо хоногт орсноосоо хойш 14 орчим өдрийн дараа амиа алджээ. Хятадын загварын агентлаг Оросын модель хэт их ачаалалтай ажилласнаасаа болж өөд болсон гэсэн яриаг үгүйсгэсэн. Загвар өмсөгч Шанхайн “ESEE Model Management”-т харьяалагдаж байсан аж. Хятадад Оросын олон загвар өмсөгч гэрээгээр ажилладаг. Хятадын хуульд зарим салбар 16-гаас доош насны хүүхэд ажиллахыг зөвшөөрсөн заалт бий. Влада хоёр сарын хугацаанд Хятадад ажиллаад байсан бөгөөд “Chinese Global Times” түүнийг цусны хордлогоос болж амиа алдсан гэж бичсэн байна. Харин Оросын англи хэлээр гаргадаг “The Siberian Times” сонинд түүнийг менингитээс болж өөд болсон гэж бичжээ.