Гамбууш “Play boy” сэтгүүлийн шинэ дугаарт зургаа авахуулна

images 60 насыг зооглосон ч өөрийгөө залуухан мэтээр санаж, цовоо сэргэлэн явдаг Гамбууш буюу Ган-Од “Play Boy” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимэхээр болжээ.

Монголдоо трансжендер болон ижил хүйстнүүдийн дуу хоолой болж, хаанаа ч хэний ч өмнө хэлэх гэснээ шулуухан хэлдэг тэрээр мөрөөдлөө биелүүлж бүрэн төгс эмэгтэй хүн болсон. Тэгвэл Ган-Од хагалгаанд орсноосоо хойш ийнхүү анх удаагаа сэтгүүлд гарахаад шийджээ.

Сонирхуулахад, тэрээр сэтгүүлийнхэний зөвлөснөөр гадаа зураг авахуулахаас айж байгаа гэнэ. Учир нь эмэгтэй хүн болсноосоо хойш шээс задгайрах өвчин тусаж нэлээд шаналсан тул дахин даарч өвчнөө сэдрээх вий хэмээн эмээж байгаа аж.

Юутай ч энэ олон жилийн турш нийгмийн гадуурхал, доромжлол дунд амьдарсан ч өдийг хүртэл бууж өгөлгүй тэмцэж яваа түүнд амжилт хүсье!

Г.Сонор

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …