Дуучин Селена Гомес, Жастин Бибер нарыг эргэн нийлсэн талаарх мэдээллүүд цацагдаж эхэллээ. Өнгөрсөн даваа гарагт тэд хамт хооллож, дугуй унасан бол энэ удаад Жастин Биберийн оролцсон хоккейн тоглолтыг үзсэн байна. Энэ үеэр Селена Гомес, Жастин Биберийн цамцыг өмссөн нь папарациудын дуранд бууж шуугиан тарилаа. Тэднийг эргэн нийлсэн талаар олон агентлагууд мэдээллэх болсон ч Селенагийн энэ үйлдэл харилцаагаа сэргээсэн гэдгийг улам бүр нотлох шиг болжээ. Мөн Селена Weeknd-ээс салсан шалтгаанаа маш шахуу хөтөлбөр, аялан тоглолтуудтай байсан учир тэр бүр бие биендээ зав гаргах боломж байгаагүй. Тиймээс бидний харилцаа хөндийрсөн гэж хэлж байжээ. Уг мэдээлэл цацагдсаны дараа Weeknd өдийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.