Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа, тэргүүн баян ерөнхийлөгчийн охин Иванка Трамп 36 нас хүрч байна. Хэзээд аавынхаа баруун гар нь байж, түшиг тулгуур нь болж байдаг түүний Цагаан ордонд тэмдэглэх анхны төрсөн өдрийн баярыг сонирхох хүмүүс цөөнгүй байгаа биз ээ. Өдгөө тэр хүнтэй гэрлэн, гурван хүүхдийн эх болж, Вашингтон хотноо улс төр хөөцөлдөх болсон ч нэгэн цагт Нью-Йоркт төрж өссөн дэггүй бяцхан охин байсан билээ.
Тэгвэл Иванкагийн амьдрал 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдөв өө? Түүний 20 жилийн өмнөх амьдралыг, тэр тусмаа 16 настай үеийн амьдралыг эргэн нэг харвал ямархан сонирхолтой түүхүүд сөхөгдөх бол…
Зураг 1: Загварын ертөнцөд хөл тавих гэж оролдсон өсвөр насны охиныг тухайн үед аав нь Нью-Йоркийн алдартнуудтай танилцуулж байжээ. Энэхүү зургийг авахуулахдаа тэрээр 1997 оны Нью-Йоркийн загварын долоо хоног шоуны тайзны ард байсан аж.
Зураг 2: 1997 оны 11 дүгээр сарын нэгэн өдөр шоунд оролцох бэлтгэлээ хангаж байхад нь ийнхүү зургийг нь авч орхижээ. Харин хэнтэй утсаар ярьж байсан нь бүгдэд ойлгомжтой байгаа биз.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу