Америкийн ерөнхийлөгчид дунд хуруугаа үзүүлсэн эмэгтэйг ажлаас нь халав

50 настай Жюли Брискмэн Виржиниа мужийн Стерлинг хотод  унадаг дугуйтай явж байхдаа хажуугаар нь машины цуваатай зөрж өнгөрсөн Дональд Трамп руу дунд хуруугаа гаргаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа маркетингийн компанийн захирлууд нь түүнийг дуудаж уулзан ажлаас нь халах болсныг хэлсэн аж. Өнгөрсөн сард энэхүү үйл явдал болсон юм.

Тэрээр Виржиниа мужид амьдардаг бөгөөд зургаан сарын хугацаатай  Акима компанид ажиллаад байж. Харин Жули уг үйлдэлдээ харамсахгүй байгаагаа хэлжээ. “Тэр машинтайгаа зөрж өнгөрөхөд миний цус буцлах шиг болсон.” гэж “Huffington Post”-д мэдээлсэн байна. Нэг машин дотор сууж явсан зурагчин түүний зургийг авч интернэтэд тавьсан ба тэр даруй олны анхааралд орсон. Тэр Дональд Трампийн бас нэгэн улс төрийн бодлогийг нь эсэргүүцэгч бололтой.

 

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …