Эерэг энергийг өөртөө үүсгэх нь

Энерги нь бясалгах, спортоор хичээллэхэд гэх мэт янз бүрээр цуглардаг ч хотоос зайдуу гарч цэвэр агаар хийгээд нам гүн байдалд байгалийн сайхныг ажин таашаахад хамгийн ихээр цуглардаг. Түүнчлэн дараах байдлаар цуглуулах боломжтой:

-Бүлээн устай ваннд орох нь цусны эргэлтийг сайжруулж сэргээдэг учир энерги ихээр хуримтлагддаг.

-Та хэн нэгэнтэй хамт байхдаа эерэг энерги бусдад түгдэг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. Жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалыг мэдэр. Хүн зөвхөн сэтгэл санаагаар өөдрөг байх үедээ л эрч хүчтэй байдаг.

-Үдийн хоолондоо нүүрс ус багатай хоол ид.

-Ногоон цай зэрэг байгалийн гаралтай энергийн эх үүсвэр хэрэглэж занш.

-Аль болох эрт унтаж амар.

-Хэрвээ таны ажил үйлс бүтэмжгүй байвал та ямар нэгэн инээмсэглэх шалтаг олохыг хичээгээрэй. Инээмсэглэл танд бэрхшээлийг давах, алдагдсан энергийг тань нөхөхөд тусална.

-Санаандаа та өөрийгөө аз жаргалтай байгаагаар, өвчингүй байгаагаар төсөөлөн бод.

– Эерэг үгстэй ном зохиол, үгс байнга харж байх.

-Цэнгэг агаарт аль болох удаан бай. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч, хорт муу энерги гадагшлах учиртай.

-Бүгдэд эерэгээр ханд. Энэ бол маш чухал.

-Урам зориг орохын тулд цоглог хөгжим сонс. Бөмбөрийн хэмнэлтэй байж болно.

-Нарны энергийг хангалттай авч бай.

-Дуулж байгаарай. Дуу дуулахад таны организм хүчилтөрөгчөөр дүүрдэг тул сэтгэх процесс сайжирна.

-Мөн инээд дотоод эрхтнүүдийн массаж болдгийг санаарай.

Эцэст нь өгүүлэхэд бидний ажил үйлс бүтэмжгүй байгаа хийгээд бие сэтгэлийн зовлон зовиур юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний хуримтлуулж буй энергиэс үүдэлтэй. Бид сайн энерги цуглуулах тусам урагшлах зам гэрэлтэх болно. Шинжлэх ухаан  хурдацтай хөгжиж буй энэ үед эмгүй эмчилгээг хүмүүс чухалчилж байна. Тэгвэл эмгүй эмчилгээ гэж бидний хуримтлуулах эерэг энергийн үйлчлэл юм.

 

эх сурвалж: budda.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …