Батгаа арилгахыг хүсвэл ногоон цайтай тос хэрэглээрэй

SkinGreenTea Батганы эсрэг үйлчилгээтэй маш олон төрлийн гоо сайхны бараа байдаг. Тэгвэл тэдгээр тоо томошгүй олон бараа бүтээгдэхүүн дундаас батганы эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй нь найрлагандаа “Ногоон цайны антиоксидант” агуулсан тос ажээ.

Тодруулбал, ногоон цайнд агуулагддаг антиоксидант нь нүүрэн дээр гарсан батганы эсрэг өндөр үр дүнтэй бөгөөд гоо сайхны бүтээгпэхүүнд хэрэглэх ногоон цайны антиоксидантыг тусгайлан гаргаж авдаг аж.

Ер нь ногоон цайны антиоксидант нь дан ганц батганы эсрэг үйлчлээд зогсохгүй арьсыг залуужуулж, арьсан дахь хорыг шимэгдүүлдэг юм байна. Гоо сайхны бүтээгдэхүүнд ногоон цайны орцыг EGCG хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд EGCG нь 1 хувиас дээш байх нь батганы эсрэг үйлчлэх чадвар нь өндөр байдаг аж.

Дашрамд сонирхуулахад, өдөр тутамдаа хэрэглэдэг ногоон цайны ханд нь яг гоо сайхны бүтээгдэхүүн дэх орц найрлага шигээ өндөр үр дүн үзүүлдэггүй юм байна. Учир нь гэрийн нөхцөлд хамгийн чухал үйлчилгээтэй антиоксидантыг гаргаж авч чадахгүйтэй холбоотой юм. Гэсэн ч ногоон цайгаар арьсаа шавшиж байх нь илүүдэхгүй гэдгийг санаарай.

Мөн ногоон цай ууснаар эрүүл урт удаан наслана, зүрх судасны өвчин, толгой өвдөлтийг бууруулна, биеэс хортой бодисуудыг хөөх болон тураах гэх зэрэг олон ач тустай билээ.

М.Сониуч

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …