Хятад ардын уламжлалт энэхүү гурван орцтой маск нь нүүрний арьсанд гүн чийгшил, тэжээл өгч, арьсан дээрх элдэв сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлэх ач тустай.
Орц:
- 1 цайны халбага зөгийн бал /шингэн байх тусмаа үр дүнтэй/
- 1 цайны халбага крахмал
- 1 цайны халбага давс
Бэлтгэх арга:
- Зөгийн бал, крахмалаа цагаан өнгөтэй болтол сайтар хутгана. Дээрээс нь сайтар жижиглэсэн далайн давс, хүнсэнд хэрэглэдэг энгийн йоджуулсан давсаар орлуулж болно. Эдгээр зүйлсийг сайтар хутгана.
- Хэрэв таны арьс хэт мэдрэмтгий, хуурай бол маскандаа 1 цайны халбага сүү нэмээрэй.
Хэрэглэх заавар:
- Нэг удаад бэлтгэсэн маскаа нүүрэндээ бүхэлд нь түрхэнэ.
- Маскаа нүүрэндээ түрхээд 25 минут болсны дараа угаана.
Хэрэв маск харшил өгч, загатнах, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл маскаа шууд усаар угаагаарай.