Аз жаргалын хэлтэрхий” (Paramparca) киноны Жихан Гюрпьнарын дүрд тоглосон Туркийн жүжигчин Эркан Петеккаяа 1971 оны арванхоёрдугаар сарын 11-нд төржээ. Эркан Петеккаяа бол Туркийн алдартай жүжигчдийн нэг юм. Өдгөө 46 настай тэрбээр Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг. Эркан Петеккаяа бага насаа Туркийн Истанбул хотод өнгөрүүлжээ. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Анатолийн театрт орсон бөгөөд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа Истанбул хотын театрт жүжигчнээр ажиллаж, дараа нь дэлгэцийн уран бүтээл болох “Good Days”, ” Silent Storm“, “The Wings of the Night” зэрэг уран бүтээлүүдэд тогложээ. Түүний Америкийн Майами мужийн төв телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Би таны үнэнч шүтэн бишрэгчдийн нэг. 2007 оноос хойш тоглосон бүх киног тань үзсэн. Хэдийгээр таныг маш олон хүн мэддэг ч өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
-Би 1971 онд Элизигт төрсөн. Харин таван настайдаа Истанбулд нүүж ирсэн. Истанбулд бага болон ахлах сургуульд сураад жүжигчнээр суралцахаар Эскисеир рүү нүүсэн. Сургуулиа төгсөөд 1993 онд Дибарбакир рүү нүүсэн. Тэнд найм орчим жил амьдарсан шүү. Тэнд амьдрах надад амар байгаагүй. Тэгээд эцэст нь Истанбулд эргэн ирсэн дээ. 1996 онд хамгийн анхны кино болох “Guzel Gunler”-т тоглож байв.
-Хамгийн их амжилт олж байсан киногоор ямар киног нэрлэх вэ?
-Хамгийн их амжилтад хүрч, олон хүнд хүрсэн кино гэвэл “Serseri” л байх. Инээдмийн цуврал байсан. Инээдмийн кинонд тоглоно гэдэг амаргүй. Гэхдээ би энэ кинонд маш сайн тоглосон.
-Тийм ээ. Би энэ киног үзэж байсан юм байна. Таныг тоглосон гэдгийг сүүлд нь мэдсэн?
-Хэн ч намайг гэдэгт итгэдэггүй юм шүү дээ.
-Та маш өөр харагдаж байсан шүү. Гэхдээ нүүрний ерөнхий төрх бол байсан?
-Тийм ээ.
-Жүжигчин байхын хамгийн давуу тал бол ямар ч дүрд сайн хувирдаг байдал. Та “Oyle bir Gecer Zaman Ki” кинонд маш түрэмгий, түргэн ууртай Али Каппаны дүр бүтээсэн бол “Dila Hanim” кинонд Ага гэх өндөр боловсролтой даруухан нэгний дүр, харин “Аз жаргалын хэлтэрхий” кинонд Жихан Гюрпьнар гэх хүчирхэг бизнесмэн, ухаалаг аавын дүр бүтээсэн?
-Миний бүтээсэн дүрүүдийн аль нь ч би биш. Өөрөөр хэлбэл Жихан Гюрпьнар, эсвэл Али Каппаны зан чанарын аль нь ч надад байхгүй.
-Таны фенүүд аль дүрд чинь илүү дуртай байдаг бол. Миний хувьд бол таны бүтээсэн Жихан Гюрпьнарын дүр маш их таалагддаг?
-Мэдэхгүй юм даа. Хүн бүрийн хувьд өөр байдаг байх.
-“Paramparca” буюу “Аз жаргалын хэлтэрхий” киноны талаар ярилцъя?
-Одоо гурав дахь цувралын зураг авалт үргэлжилж байгаа. Хэчнээн телевизийн цуврал гарч буйгаас үл хамааран энэ цуврал хэзээ ч үзэгчдээ алддаггүй.
-Би ч гэсэн үнэнч үзэгчдийнх нь нэг?
-Баярлалаа.
-Киноны хамгийн гол дүрийн нэг Гюльсерен үхчихсэн. Цаашид ер нь юу болох вэ?
-Энэ цуврал кинон дээр кино багийнхан гурван улирлын турш ажиллаж байна. Улирал бүр цувралын шинэ бүлгийг гаргана гэдэг амаргүй шүү. Тэр тусмаа өдөр бүр шинэ цуврал гарч буй энэ үед үзэгчдээ алдахгүйн тулд сайн цуврал гаргана гэдэг бүр ч хэцүү. Сүүлийн үед алдартай хүмүүсийн амьдралыг харуулсан цуврал их амжилтад хүрэх болжээ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж би бодож байна. Улирал тутам 40 шинэ цуврал телевизүүдээр гарч эхэлдэг. Нэг цувралын ард жүжигчдээс гадна бүхэл бүтэн баг ажилладаг. Гэрэлтүүлгийн, инженерчлэлийн, логистик, тээвэрлэлтийн гэх зэрэг. Жүжигчид цалингаа аль хэдийнэ хэд дахин нугалаад авчихдаг бол арын албанд ажиллаж буй багийнхан дараагийн санхүүжилт орж ирсэн үед л цалингаа авдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу