Монголын загварын тайзыг эзэгнэгч, “Мөнхийн залуу” тодотголтой топ Э.Одгэрэлийг өдийг хүртэл залуу сайхнаараа байгаа нууцыг хүн бүхэн мэдэхийг хүсдэг.
Дөч хэдий нь гарсан ч 20 той бүсгүй шиг залуу харагддаг басхүү нялх хүүхдийнх шиг торгомсог зөөлөн арьстай тэрээр ёстой л эдийн дээдийг эдлэж, идээний дээдийг хүртэж явах хувьтай төрсөн гэлтэй.
Тэгвэл топын маань “Мөнхийн залуу” гэх тодотголыг хүртэж магадгүй өөр нэгэн урлагийн эмэгтэй олны анхаарлыг татаж эхэллээ. Тэр эмэгтэй бол дуучин Р.Лхамаа юм. Хэсэг хугацаанд алсын Араб оронд ажиллаж амьдарч байгаад ирсэн тэрээр өдгөө нийслэл хотноо тансаг хатагтай нарын эгнээнд шилжин гоо үзэсгэлэнгээ гайхуулж явна.
Топтой үе тэнгийн ч бараг түүнээс залуухан харагдаж буй дуучин бүсгүйг “яаж ийм залуухан, сайхан арьстай байна” гэхчилэн сонирхох бүсгүйчүүл олон болсон байна. Дээр нь угийн нуруулаг, гоолиг биетэй Р.Лхамаа энд тэндэхийн арга хэмжээнд очихдоо биеийн галбираа гаргасан бариу хувцас өмсөж, натурал будалтаар гоёж яваа нь эрхгүй хүмүүсийн анхаарлыг татах болжээ.
Ингээд мөнхийн залуу Э.Одгэрэлд хүчтэй өрсөлдөгч гарч ирлээ.
Г.Сонор ugluu.mn