Өдгөө хатан Элизабет 91, гүнтэн Филип 96 настай. Тэд хуримын 70 жилийн ойгоо энэ сарын 20-нд хийхээр төлөвлөөд байна. Хатан Их Британийн хамгийн удаан төрийн жолоог барьж буй хааны угсааны хүн болж буй бөгөөд гүн Филип хааны угсааныхны дунд хамгийн урт хугацаанд амьдарч буй эрэгтэй гишүүн болоод байгаа. 96 настай гүнтэн өнгөрсөн наймдугаар сард албан үүргээ хүлээлгэж өгсөн.
70 жил ханилаад буй хатан гүнтэн нар мэдээж дотно харилцаатай. Бие биедээ сайн хань байхаас гадна сайн найз нөхөр нь байж чаддаг. Хатан олны өмнө ихэвчлэн инээмсэглэдэггүй. Энэ нь түүний баримтлах ёстой нийтийн өмнө биеэ авч явах хэд хэдэн дүрэмтэй холбоотой аж.
Харин ордон дотроо тэрээр арай өөр байдаг гэнэ. Жишээлбэл гүн Филиптэй хамт инээлдэж хөхрөлдөх олон тохиолдол гарна. Харин ч хатан хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэнэ шүү.
Мөн хатан хаан өндөр үүрэг хариуцлагатай байх ба ямар ч үед гүн Филип түүнд сайн зөвлөгч, түшиг болсоор иржээ.