Загварын ертөнцийн домогт модель Наоми Кэмпбеллийн талаарх сонирхолтой түүх

15 наснаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан түүний амьдрал тийм ч дардан байгаагүй юм.

Тэрбээр 1970 оны тавдугаар сарын 22-ны өдөр Их Британид мэндэлжээ. 15 наснаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан түүнийг дэлхий даяар хамгийн их танигдаж, алдар нэр олсон топ таван загвар өмсөгчийн нэг хэмээн тодорхойлдог.

Наоми Яамайк гаралтай. “Thesun.co.uk”-д бичсэнээр Наоми төрсөн аавтайгаа хэзээ ч уулзаж байгаагүй. Бага байхдаа Ромд амьдардаг байсан. Тэнд балетын сургуульд явдаг байв.

Долоон настайдаа дууны клипэнд тоглож байсан. 16 настайдаа Английн “Elle” сэтгүүлийн нүүрэнд зураг авахуулж байсан. Өнөөг хүртэл 500 гаруй сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулжээ.

Chanel, Burberry, Christian Dior болон Versace-гийн гол нүүр царай болж байсан тэрээр Time гэх мэт томоохон олон сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны хар арьстай модель болсон юм.

Тэрээр “The Face” нэртэй телевизийн шоуны шүүгчээр ажиллаж байсан. 2 удаа сүй тавьсан ч хүнтэй гэрлэж байгаагүй. Наоми нийт 35 сая еврогийн хөрөнгөтэй.

Түүнийг бухимдуулах хэд хэдэн үйл явдал болж байсан. Хүмүүстэй асуудалтай болсны улмаас хэд хэдэн удаа шүүхэд дуудагдаж байсан нь түүний уур бухимдлаа ил гаргадаг, үгээ шударга хэлдэг зантай нь холбоотой.

1984 оноос кино урлагт хүч үзэж, Холливудын алдарт жүжигчид болох Антониа Бандерас, Сара Жессика Паркер нартай хамтран тоглох болов. Тэр нийтдээ 31 кино болон олон ангит цувралд дүр бүтээжээ. Дараа нь “Naomi by Naomi Campell” номоо гаргаж, олны хүртээл болгож байсан юм.

Загварын ертөнцийн домогт модель тэрээр хандивын олон аянд нэгдэж байжээ. 20-иод кинонд дүр бүтээсэн ба “Би хоолны дэглэм барьдаггүй” гэж хэлж байсан удаатай.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …