“Дэлхийн мисс”-2017 тэмцээнд оролцож буй Ц.Энхжингийн гэрэл зургуудаас

Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин  энэ сарын  18 ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн  амжилттай оролцож байгаа билээ.

Тэрбээр Head to Head challenge-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч,  “Спорлог мисс”  тэмцээний наймд,“Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан юм.

67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл. Энэхүү төрөлд тэргүүлж чадвал шилдэг 15 оролцогчийн нэг автоматаар болох аж.

 “Ард түмний сонголт” төрөлд Ц.Энхжинг http://www.missworld.com/#/contestants/4811 хуудсаар орж дэмжих боломжтой.

 

Санал болгох мэдээ

Үхань хотын Ян лөү усан боомтын чингэлэг тээврийн ачааны машин батарейгаар ажилладаг

Үхань хотын Ян лөү усан боомт нь усан зам, төмөр замын тээврийг хослуулсан Хөх мөрний …