Цагдаа нар луу бяцхан хүүхэд инээж байгаа халуун дулаан зураг саяхан интернетээр тарж эхэлсэн. Энэ нь Энэтхэгийн Телангана мужийн төв Хаядэрабадын цагдаа нар ажил үүргээ шуурхай биелүүлсний дараах агшин аж.
Дөрвөн сартай Файзан Ханы эх ажил эрхэлдэггүй ба хүүтэйгээ гудамжинд хоног төөрүүлдэг. Явган хүний зам дээр унтаж байх хойгуур нь хажууд нь байсан хүүг нь хүмүүс авч явсан байна. Хүүгийн эх Хумера Бэгум сэрснийхээ даруй цагдаа нарт хандсан.
Тэд хүүг хагас өдрийн дотор олсон байна. Хүүг хулгайлсан хүмүүс түүнийг худалдахаар завдаад байж.