Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцас үйлдвэрлэгч “Victoria’s Secret” компанийн загвар өмсөгчийн жилийн орлогыг “Forbes” сэтгүүл онцолжээ.
Португалиас төрөн гарсан загвар өмсөгч Сара Сампайогийн жилийн орлого 1.2 сая ам.долларт хүрч байна.
Шведийн модель, 28 настай Элса Холкс жилд 1.5 сая ам.доллар олжээ.
Америкийн залуу загвар өмсөгч, 20 настай Белла Хадидын жилийн орлого 3 сая ам.долларт хүрч байна.
Марта Хантын жилийн орлого 3 сая ам.доллар юм. Тэрбээр 27 настай.
Калифорниас гаралтай модель Жасмин Тукс жилд 5 сая ам.доллар олж байна.
Тайлор Хилл жилийн орлого нь 6 сая ам.долларт хүрчээ.
31 настай Лили Олдрижийн жилийн орлого 8 сая ам.доллар. Тэрбээр “Bulgari”, “Rag & Bone” хувцасны брэндтэй хамтран ажилладаг.
Белла Хадидын эгч Жижи Хадидын жилийн орлогоо 13 сая ам.долларт хүрчээ.
Пуэрто Рико улсын модель Жоан Смоллсын жилийн орлого 16 сая ам.доллар. Тэрбээр улсдаа хүмүүнлэгийн үйлсэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулдаг.
Ким Кардашианы дүү Кендалл Женнерийн жилийн орлого 18 сая ам.доллар юм.
28 настай загвар өмсөгч Лю Вэн бүсгүйн жилийн орлого 35 сая ам.долларт хүрээд байна.
Алессандра Амброссио жилийн орлого 60 сая ам.долларт хүрч байна. Тэрбээр “Gucci”, “Dolce & Gabbana”, “Calvin Klein” брэндтэй хамтран ажилладаг.
Адриана Лима 75 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлсэн байна. 35 настай тэрбээр 2000 оноос хойш “Victoria’s Secret” компанийн нүүр царай болж байгаа юм.