
Викториа Секретийн загвар өмсөгч Миранда Керр хоёр дах хүүхдээ тээж буйг Dailymail.com сайт мэдээллээ. Тэрбээр Снап Чат компанийн тэргүүлэгч Эван Шпигейлтэй энэ жил хуримлаж нэг гэрт орсон юм. Миранда Керр гурван жилийн өмнө жүжигчин Орландо Блумээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд зургаан настай хүүтэй билээ. Хосуудыг хоёр дах хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж байгааг тэдний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл