Продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон хэргийн дуулиан Холливүүдийнхныг ээлж дараагаар дайрч байгаа. Тэгвэл Силвестер Сталлоне ч бас ээлжит бэлгийн дарамт үзүүлсэн оддын нэг болоод байна.
1986 оны долдугаар сарын 26-нд түүнийг 16 настай охиныг хүчиндэж байсан гэх мэдээ гарах болов. Тухайн үед охин цагдаагийн газарт гомдол гаргаж байсан болохыг Британийн Daily Mail сонин олж авсан аж.
Тэр үед 40 настай байсан Сталлоне, бие хамгаалагч Майкл Де Лука нар охиныг хүчиндсэний дээр хэрэг явдлын дараа хохирогчийг сүрдүүлж, цагдаад өгсөн мэдүүлгээс нь татгалзуулж, хэргийг нууцалж байсан гэнэ.