Америкийн“People” сэтгүүлээс “2017 оны хамгийн тачаангуй залуу”-гаар кантри дуучин, жүжигчин “Эн-Би-Си” телевизийн “Дуу хоолой” шоу нэвтрүүлгийн шүүгч Блэйк Шелтоныг тодруулжээ.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Блэйк Шелтон энэ тухай сонссоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би бүх л амьдралынхаа турш царай муутай байсан. Харин ганц жил тачаангуй харагдаж л дээ” гэж хошигнон ярьжээ.
Жүжигчин Дуэйн Жонсон, хөл бөмбөгчин Дэвид Бекхэм нар Блэйк Шелтоноос өмнө “Оны хамгийн тачаангуй” залуугаар өмнө нь тодорч байсан юм.