Жижи Хадид, Кэти Перри нар яагаад “Victoria’s Secret” шоунд оролцох эрхгүй болсон бэ?

“Victoria’s Secret” шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 28-ны өдөр бүс нутгийн цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно. Өнгөрсөн онд тус шоуг 190 орны 3.4 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд загварын салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогдох шоу юм. Энэ удаад “Victoria’s Secret” брендийн дэлгүүрийг Шанхай хотноо нээж байгаа.

Харин олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Кэти Перри нарын визийг Хятадын тал гаргаж өгөөгүй тул тэд энэ удаагийн шоунд оролцох боломжгүй болсон. Хятадын Засгийн газар тэдний визийг яагаад гаргаж өгөөгүй талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа.

Тэгвэл тэд чухам юуны учир Шанхай хотод болох шоунд оролох эрхгүй болов?

 

“New York Post”-д бичсэнээр дуучин Кэти Перри өмнө нь Тайваньд хийсэн тоглолтондоо наран цэцгэн хатгамалтай даашинз өмссөн нь хүмүүсийн дургуйцлыг хүргэсэн. Учир нь 2014 онд Наран цэцэг нэртэй хөдөлгөөн Тайваньд өрнөсөнөөс хойш уг цэцгийг Хятадын эсрэг бэлэг тэмдэг гэж үзээд байгаа.

 

Жижи Хадид өөрийн “instagram”-даа буддагийн дүртэй жигнэмгийг дууриан нүдээ онийлгож буй бичлэгээ цацсан. Энэ үйлдэл олон хятад иргэний дүргүйг хүргэсэн юм. Мөн арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхлаа гэж дүгнэж байсан. Загвар өмсөгч есдүгээр сард уучлалт гуйсан байна. Тэрээр “Би хэнийг ч гомдоох гээгүй. Хятадад өнгөрүүлсэн цаг хугацаа дурсамжтай байсан.” хэмээсэн юм.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …