1997 онд эмгэнэлтэйгээр амиа алдсан дэлхийн хайртай гүнж Дианагийн тухай цуу яриа тасрахгүй байна. Энэ 20 жилийн хугацаанд түүнийг хоёр хүүгээс гадна нас бие гүйцсэн нэг охинтой байсныг хэн ч таамаглаж байгаагүй аж. Тэгэхээр хатан хааны гэр бүл өв залгамжлах бас нэг хүнтэй гэсэн үг юм.
Энэ бүсгүйг Сара гэдэг бөгөөд Нью-Йоркт амьдардаг. Түүний тухай үүнээс өөр мэдээлэл байхгүй. Энэ бүсгүй зохиомлоор үр шилжүүлэн суулгасны үр дүнд хорвоод мэндэлсэн.
Германы “Gala” сэтгүүлийн мэдээлснээр 1982 онд хатан хаан II Елизавета Диана гүнжээс авсан өндгөн эсийг хиймлээр үр шилжүүлэх суулгахад ашиглахыг шаардсан гэнэ. Ийнхүү хатан эх нь бэрээ хатан хааны үр удмыг төрүүлэх чадвартай эсэхийг шалгахыг хүсчээ.
Мэдээж ном журмын дагуу энэхүү өндгөн эсийг устгах ёстой байв. Гэвч үр шилжүүлэн суулгах ажиллагааг гардан гүйцэтгэсэн эмч өөртөө үлдээхийг хүсч, хатан хааны гентэй энэ эсийг эхнэртээ шилжүүлэн суулгажээ. Тэгэхээр түүний эхнэр охины тээгч эх гэсэн үг юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу