Загвар өмсөгч, “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Белла Хадид 1996 оны 10 сарын 9-нд төрсөн. Тэрээр загвар өмсөгч Жижи Хадидын дүү.
Тэгвэл модель Шанхайд энэ сарын 20-нд болсон “Victoria’s Secret” шоуны дараах үдэшлэгт өмссөн улаан даашинзаараа олны нүдийг хужирлажээ. Тансаг улаан даашинзтай Белла ээмэг, хүзүүний зүүлт зүүгээгүй.
Белла өмнө нь хэд хэдэн удаа улаан өнгийн даашинзтай олны өмнө гарч байсан.
Шоуны үеэр модель бүсгүй энэ жилийн “тренд” өнгийн дотуур хувцас өмсчээ.