Хамгийн амжилттай дуучдын нэг болох Тэйлор Свифт нь загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг юм. Хэдхэн жилийн дотор тэрээр өсвөр насныхны шүтээнээс нарийн мэдрэмжтэй дэгжин бүсгүй болон хувирсан юм. Бид түүний нууцыг мэдэхийн тулд шилдэг төрхүүдийг нь авч үзлээ.
Бид Тэйлор Свифтийн “брэнд” төрх болох улаан өнгийн уруулын будагт үнэхээр дуртай. Хажуу тийш самнасан үс болон муурын нүд мэт жартгар хүрээ нь өнөөдөр түгээмэл хэрэглэгддэг Холливудын тансаг төрх юм.
Смоки нүд будалт үргэлж загварын оргилд байдаг. Гэвч сонгодог хэв маягийн нүүр будалтыг Тэйлор Свифттэй адил сонирхолтой жижиг зүйлсээр тодруулах боломжтой. Ширхэг ч өөгүй цагаан арьс болон төрөлхийн мэт өнгийн уруул дээр чавганы өнгийн смоки нүд будалт биширсэн харцыг татах нь гарцаагүй.
Нил ягаан өнгийн зовхины будаг
Нил ягаан өнгийн смоки нүд будалтыг сормуусны будгаар улам тодруулаарай. Харин уруулыг өнгөгүй хөнгөн гялбаатай будаг эсвэл уруул өнгөлөгчөөр будна.
Тэйлор – тансаг төрхийг мэргэжлийн түвшинд бий болгодог ч, бидэнд түүний төрөлхийн гоо үзэсгэлэн маш их таалагддаг. Жишээ нь, бага зэрэг тараасан нүдний хүрээ ба өнгөгүй гялбаатай уруултай төрх.