23 настай Америк бүсгүй Уганда улсын 13 хүүхэд үрчилж авчээ

Америкийн Теннеси мужийн 23 настай Кати Дэвис бусдаас өөр амьдралыг сонгожээ. Тэрээр ахлах сургуульд байхдаа Уганда улс руу аялахдаа сургуулиа төгсөөд юу хийх ёстойгоо ухамсарласан байна.

Ахлах сургуулиа төгсөөд их сургуульд элсэхийн оронд Уганда руу дахин явж нэг жилийн хугацаанд өнчин хүүхдийн асрамжийн газар ажилласан аж. “Kisses from Katie” нэртэй хайр, бурхны авралын тухай номоо гаргасан нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад орсон.

Кати Угандагаас 13 хүүхэд үрчилж авсан. Хүүхдүүд нь Кати болон түүний нөхрийг аав, ээж хэмээдэг байна. Тэд одоо Угандад амьдардаг ба Кати “Энд миний ажил, гэр бүл, найз нөхөд, хөршүүд маань болон аз жаргал минь байна. Хэн ч гэсэн хаа байгаа газартаа өөрийн аз жаргалыг бүтээж амьдрах хэрэгтэй” гэжээ.

 


Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …