Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн ээлжит зочноор Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж оролцохоор боллоо. Өнгөрсөн даваа гарагийн /2017.11.20/-ны дугаарт Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн бол энэ удаад Ц.Нямдорж оролцохоор болжээ. Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа “Бид сэтгүүл зүйн тэнцвэртэй зарчмыг баримтлан УИХ ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг мөн нэвтрүүлэгтээ урьсан байсан юм. Тэрбээр дөнгөж сая Цензургүй ярианд оролцохоо зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдлээ” гэж бичжээ.
Түлхүүр үгэнтертайнмент
Санал болгох мэдээ
Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …