“Монгол” телевизийн бүтээл “Шарк Танк” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод найман дугаарыг үдээд буй. Тус нэвтрүүлгийн Шаркууд болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэлтэй. Дугаар бүрт таван шаркууд оролцогчийн танилцуулгыг сонсож тэдэнд хөрөнгө оруулалт, аль эсвэл үнэтэй зөвлөгөөгөөр урамшуулан үддэг. Найман дугаарын туршид шаркууд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг та бүхэн дараах зургаас харж болно. Тэд өдгөөг хүртэл есөн бизнес эрхлэгчдэд 20 саяас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.