МҮОХ-ноос “VISION” хөтөлбөрт хамрагдсан чөлөөт бөхийн тамирчидтай уулзлаа

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар ‘VISION’ хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг өчигдөр /11.29/ хүлээн авч уулзлаа. Манай эрэгтэй бөхчүүд арванхоёрдугаар сарын 6-20-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Манай улсаас ОУХМ З.Занабазар, Л.Төртогтох, Ө.Батзул, спортын мастер Б.Түмэнцогт, Ц.Чинзориг, Б.Отгонбаяр гэсэн зургаан тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт тус хөтөлбөрт хамрагдсан. МҮОХ 2007 онд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн, хөгжиж буй орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилготой тус хөтөлбөрт нэгдэж байв.

Эх сурвалж: МЧБХ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …