Дэлхий Оюуны спортын үндсэн төрөл болох Зуун буудалт даамны дэлхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд 10-р сарын 1-15ны хооронд тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ.
Тус нэр хүндтэй тэмцээнд 10 улсын шилдэг 16 тамирчид өрсөлдөнө. Тухайлбал, ДАШТ-ий 12 удаагийн аварга Латви улсын тамирчин Зоя Голубева тэргүүтэй ОХУ, Монгол, БНХАУ, Украйн, Польш, Голланд, Латви зэрэг улсын тамирчид “Дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа ажээ.
Даамын ертөнцийн хамгийн олон түрүүтэй Голубева арван жил даамны ертөнцөөс завсарлагаа аваад байсанч 2010 онд дахин эргэн ирж 12 дахь удаагийн түрүүг аван аварга цолоо дахин баталсан юм. Одоогоор эмэгтэйчүүдийн төрөлд түүний амжилтыг даван гарах тамирчин тодроогүй л байна.
.