ДЭЛХИЙН ЦОМ: Бүсгүйчүүд хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Чебоксар хотод эхэллээ. Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэж буй Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт Азербайжан, Украины багийг тус бүр 6:2-оор буулган авсан. Тэгвэл нээлтийн ёслолын дараа хэсгийн сүүлийн барилдаанаа 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай хийв. Бүсгүйчүүд маань тус барилдаанд 3:5-аар ялагдснаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Манайхнаас ДАШТ-ий гурван хүрэл медальт, хашир туршлагатай гавьяат О.Насанбурмаа, шинэхэн дэлхийн аварга, отгон гавьяат тамирчин П.Орхон, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт ОУХМ А.Батцэцэг нар багтаа ялалт авчирсан. Харин хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа, Э.Гантуяа, Н.Отгонжаргал, спортын мастер Б.Чимгээ нар тун хангалтгүй барилдаан үзүүлж өрсөлдөгчдөө цэвэр ялагдав. Манай бүсгүйчүүд маргааш хүрэл медалийн төлөө Япон, АНУ-ын ялагдсантай барилдана гэж Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. 

МОНГОЛЫН БАГИЙН БАРИЛДААН:
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ
МОНГОЛ – АЗЕРБАЙЖАН 6:2 

48 кг: Буяндалайн Чимгээ – Туркан Насирова 10:12
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Лейла Гурванова 10:0
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Солмаз Хашимзаде цэвэр ялсан
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Алена Колесник 14:10
60 кг: Энхбатын Гантуяа – Татьяна Омелченко 2:5
63 кг: Пүрэвдоржийн Орхон – Эльмира Гамбарова 12:1
69 кг: Соронзонболдын Батцэцэг – Элис Манолова 6:4
75 кг: Очирбатын Насанбурмаа – өрсөлдөгч байхгүй

ХОЁРДУГААР ТОЙРОГ:
МОНГОЛ – УКРАИН 6:2

48 кг: Буяндалайн Чимгээ – Илона Семкив цэвэр ялагдсан
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Ольга Шнайдер 6:2
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Олена Кремзер цэвэр ялсан
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Ирина Чихразе 9:1
60 кг: Энхбатын Гантуяа – София Боднар 11:0
63 кг: Пүрэвдоржийн Орхон – Ирина Коляденко 11:0
69 кг: Соронзонболдын Батцэцэг – Алла Белинска цэвэр ялагдсан
75 кг: Ган-Очирын Уртнасан – Анастасья Шустова 10:6

ГУРАВДУГААР ТОЙРОГ:
МОНГОЛ – БНХАУ 3:5

48 кг: Буяндалайн Чимгээ – Сун Янан 0:10
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Пан Кьяню 0:11
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Рон Ниннинг 1:12
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Жен Сун 7:2
60 кг: Энхбатын Гантуяа – Жен Сун 1:12
63 кг: Пүрэвдоржийн Орхон – Луо Ксяохуан цэвэр ялсан
69 кг: Соронзонболдын Батцэцэг – Зао Фенг цэвэр ялагдсан
75 кг: Очирбатын Насанбурмаа – Палиха Палиха 5:5

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …