Жүдо бөхийн токиогийн “их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 61 орны 417 жүдоч өрсөлдөж бaйгаа бөгөөд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцож байна. Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -48кг-д м.уранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг-д Д.амартүвшин нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. М.Уранцэцэг хагас шигшээд японы эндо хиромиг цэвэр ялснаар “их дуулга”-ын аваргын төлөө эзэн орны бөх ами кондотой барилдахаар болж байна. Мөн Д.Амартүвшингийн хувьд казахстаны ибраев рустамтай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялснаар алтан медалийн төлөө японы наохиса такатотой барилдахаар боллоо. Шигшээ барилдаан 15:00 цагаас эхэлнэ.