OOGII: Өөрийн асуудал зовлонгоо бид бусдад наах хэрэггүй

Oogii Flower-н зураг.

Австрали улсад OOGII нэртэй брендийг үндэслэгч сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг сүүлийн үед цахим ертөнцөд олны анхаарлыг ихээхэн татах боллоо. Тэрбээр энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол бүхий брендийг үүсгэн байгуулж зах зээлд танигдан, Япон улсад нэрийн дэлгүүрээ нээсэн хөдөлмөрч бүсгүй билээ. Тус брендийн онцлог нь өндөр өсгийтийг могойн арьсаар дагнан урлаж бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэж байна. Түүний эхлүүлсэн бизнес Австралид хөлөө олж удахгүй Улаанбаатарт брендийн дэлгүүрээ нээх сурагтай.

Саяхан тэрбээр цахим хуудастаа  “Бүх зүйл харагдаж байгаа шиг байдаггүй ээ. Энэ эхний зураг гоё байна уу? далайн эрэг дээр хоёр сайхан бүсгүй зураг авалтад жаргалтай нь аргагүй суугаад л гэвч үнэндээ энэ зургийг авхуулхийн тулд өглөө 5 цагт босч фитнест өдөрт хоёр удаа явж, хоолны дэглэм барин энэ биеийг гаргасан юм. Харин дараагийн зураг нь бараг 7 хоногийн дараах зураг сонин байгаа биз. Гэхдээ энэ үед би гурван цаг л унтдаг байсан юм (хичээл, ажилаа зохицуулах гээд над шиг ийм олон залуус бий). Гурав дахь зураг нь гурав хоногийн дараа Элко арал дээр сурвалжлага бэлдээд явж байгаа зураг. Энэ үед инээгээд зогсож байсан ч үсэн дээр маань амьтад бүжиглэж байлаа.
Цаг наргүй ажиллах үе гарна, халтайж бөөстөх үе ч тохиодог юм байна лээ. Тэглээ гээд бусдад харуулах шаардлага байхгүй. Өөрийн асуудал зовлонгоо бид бусдад наах хэрэггүй.
Хүйтэн оргилуун дарс шимэн инээмсэглэн баярлах үе ч амьдралд олон юм чинь хэцүү зүйлсийг дахин дахин бодохгүйгээр сайхан зүйлээ бусадтай хуваалцаж, бусдаас суралцах зүйлсээ суралцаж, чадах бүхнээрээ нэгнээ дэмнэн гэрэлтэж амьдарвал амьдрал үнэхээр өнгөлөг бус уу” гэж бичжээ.

Oogii Flower-н зураг.


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …