2017 оны хамгийн дуулиант салалтууд

selena weeknd зурган илэрцүүд 1. Селена Гомез, Weeknd нар 10 сар болзсоны эцэст сүр дуулиантайгаар салсан билээ. Тэд өнгөрсөн онд албан ёсоор үерхэж буй гэдгээ зарлан олон нийтийн арга хэмжээнд цуг оролцож байсан. Хосуудын салалтын шалтгааныг Селена Гомезын экс найз залуу Жастин Бибертэй холбон тайлбарлаж байна.

The Weeknd and Selena Gomez 2. Black eyed Peas  хамтлагийн гишүүн асан дуучин Ферги найман жил хамт амьдарсан нөхөр Жош Дюамелаас салах өргөдлөө өнгөрсөн есдүгээр сард өгчээ. Тухайлбал хосууд энэ оны эхээр хоёр тийш болсон боловч бүр мөсөн салж буй гэдгээ мэдэгдэн найзуудын харилцаатай байхаар шийджээ. Хосууд найман жилийн туршид хамтдаа амьдарч дөрвөн настай бяцхан хүүтэй юм.

Josh Duhamel and Fergie

3. Бен Стиллер, Кристин Тейлор нар 17 жилийн турш хамтдаа амьдарсан ч эцэстээ салахаар шийдсэн билээ. Хосууд 1999 онд “Heat Vision, Jack” нэртэй Fox телевизийн киноны  зураг авалтын үеэр танилцжээ. Стиллер, Тейлор нар удалгүй 2000 оны тавдугаар сард гэрлэж Элла Оливия,  Квинлин Демпси гэх хүү охинтой болсон юм. Ben Stiller Christine Taylor split

4. Роберт Паттинсон, дуучин FKA Twigs нар 2015 онд болзож эхэлсэн байдаг. Тэд хоёр жил гаруй хамтдаа амьдарсны дараа харилцаагаа өндөрлүүлсэн юм. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр хосуудын дунд хайр сэтгэлийн бат бөх харилцаа үүсээгүй. Ажил хэргийн шугамаар бие биетэйгээ холбогддог байсан. Роберт өөр бүсгүйтэй байсан зэргээр мэдээлж байжээ. 

5. Кайли Женнер өнгөрсөн гуравдугаар сард хуучин найз залуу Тайгагаас албан ёсоор салсан. Тэдний салалтын шалтгаан тодохойгүй ч Кайли өдгөө шинэхэн найз залуугаасаа бие давхар болсон юм. Түүний найз залуу болох реппер Тайга (Tyga) 320,000 долларын үнэтэй “Ferrari” машинийг Кайлид 18 насны төрсөн өдрийн бэлэг болгож авч өгсөн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж байжээ.

6. Холливуудын жүжигчин Орландо Блум, дуучин Кэти Перри нар энэ жил дуу шуугиантайгаар салсан. Хосууд жил хамтран амьдарсны эцэст албан ёсоор салсан гэдгээ мэдэгдсэн юм. Дуучин Кэти Перри People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид зүгээр л өөр хүмүүс хэн хэнд нь хувийн орон зай хэрэгтэй учир салах болсон” гэж ярьж байжээ. Ямартай  ч Орландо Блум, Кэти нар найз хэвээр харилцаатай үлдэхийг хүсчээ.

Katy Perry and Orlando Bloom

7. Леонардо Ди Каприо өөрөөсөө 17 насаар дүү Данийн загвар өмсөгч Нина Адгалаас  өнгөрсөн тавдугаар сард салсан юм. Жүжигчин ЛеоНардогийн хувьд олон алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч хайр дурлалын харилцаагаа удаан үргэлжлүүлдэггүй гэлтэй. Хосууд болзож байхдаа өөр хотод амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн жил  загварын шоуны үеэр танилцжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …