Энэтхэгийн алдарт жүжигчин Шахрук Ханы сэтгүүлчдэд өгсөн хамгийн шилдэг хариултууд

Энэтхэгийн нэрт жүжигчин, продюсер Шахрук Кан 1965 оны 11-р сарын 2-ны өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод төржээ. Түүнийг “Болливүүдийн хаан” хэмээдэг. “Болливүүдийн хаан” Шахрук Кан 80 гаруй кинонд  гол дүрийг бүтээсэн.  Энэтхэгийн кино наадмаас 14 удаа шагнал хүртсэн.

Кан Панжабын хиндү шашинт Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэсэн. Тэд Арян Сухана , Абрам  гэсэн хоёр хүү, нэг охинтой юм. Шахрук Каны 2004 онд тоглосон Вийр, Заара хоёр кино тус оны хамгийн их орлоготой кино болсон юм.

Ингээд түүний сэтгүүлчдэд өгсөн хамгийн шилдэг хариултуудаас сонирхъё.

-Ээжүүд намайг өөрийнх нь төрсөн хүү байсан бол сайхан гэж, бүсгүйчүүд харин хань ижил нь байсан бол гайхалтай гэж их хэлдэг. Би үргэлж маш энгийн, өөрөөрөө байсаар ирсэн. Ажилдаа бүх хүч чадлаа өгдөг болохоор кинонууд маань бусдад үнэлэгддэг.

-Би заримдаа хэтрүүлж жүжиглэдэг. Үүнийгээ буруу гэж үздэггүй. Тоглосон дүр болгоноо мэдэрч чадсан.

-Хэзээ нэгэн өдөр сэрээд бүх авьяас маань шавхагдсан байх вий гэдэг миний хамгийн том айдас.

-Би бараг унтдаггүй. Өдөрт 100 орчим тамхи татдаг. Би хоолоо идэхээ мартчихдаг. Ус ч уудаггүй. Оронд нь хар кофе их уудаг. Ингэж өөртөө бага анхаарах хэрээр бусдаас хайр халамж их ирдэг.

-Эмэгтэйчүүдийг хамгийн эелдэг, ухаантай гэж боддог. Эмэгтэй хүнгүй амьдралыг төсөөлөх хэцүү.

-Эхнэр бид хоёр амьдрал болон кино ертөнцийг маш өөр нүдээр хардаг. Тэглээ гээд бие биенийхээ хорвоог үзэх үзлийг өөрчлөхийг хэзээ ч оролдож байгаагүй. Харин хүүхэд хүмүүжүүлэх тал дээр ижилхэн бодол санаатай байдаг.

-Би үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй хамтран ажилладаг. Тэдний зарим нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь байдаг. Гэхдээ эхнэр Гаури маань намайг ажлаасаа өөр зүйл хийх завгүй байдгийг мэддэг.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …