“Монгол-2013” рубик шооны аварга шалгаруулах тэмцээн болно

Монголд анх удаа “Монгол-2013” рубик шооны нээллттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол оюун ухааны академиас зохион байгуулж буй энэхүү тэмцээнд маргааш (09.21) “Чингис хаан” зочид буудлын зааланд 09:00-19:00 цагийн хооронд болно. “Монгол -2013” рубик шооны тэмцээний шооны долоон төрлөөр явагдаж аваргуудаа тодруулах юм.

Төрлүүдийг танилцуулбал:

  1. Рубик шоо (3×3)
  2. Рубик шоо: Нэг гар
  3. Рубик шоо: Харахгүй эвлүүлэх
  4. 2х2 шоо
  5. 4х4 шоо
  6. 5х5 шоо
  7. Pyraminx (гурвалжин) шоо

“Монгол 2013” тэмцээнд хамгийн эхэнд бүртгүүлсэн 80 тамирчин өрсөлдөх бөгөөд дэлхийн шооны холбооны албан ёсны тэмцээн юм.

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг www.mindsport.mn сайтаас харна уу гэж Монголын оюун ухааны академиас мэдээлэв. 

Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …