Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед гадаад улс орноос манай улс руу чиглэх цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага бий болж байна. Тухайлбал:
Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Иргэд энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Филиппин, Сингапур, Малайз зэрэг Азийн улс орнуудын харьяалалттай үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байх, тэдэнтэй видео чат, зурган файл солилцохгүй байх шаардлагатай байна.
Дээрх гэмт этгээдүүд нь ямар нэг байдлаар иргэдтэй харьцаа тогтоож улмаар видео чат хийх хүсэлтийг илгээдэг, үүний дараа чат хийж байгаа бичлэгийг хуулбарлан цахим хуудсанд байршуулж танил найз нөхөд, гэр бүлийнхэнд нь мэдээллийг тараана зэргээр дарамталж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг.
Иймд ард иргэд, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийн бусдад алдахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэрэв та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд яаралтай Цагдаагийн байгууллагад хандана уу.
Санал болгох мэдээ
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …