Дэлхийн чөлөөт бөхийн ДАШ тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-наас эхэлсэн. Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараах шилэгдмэл бөхчүүд зодоглож байгаа билээ.
Эрэгтэй
55 кг: Э.Бэхбаяр ОУХМ, “Хүч” спорт хороо
60 кг: Э. Ням-Очир ОХУМ, ”Хилчин” спорт хороо
66 кг: Г.Мандахнаран ОУХМ, “Алдар” спорт хороо
74 кг: Б.Анхбаяр ОХУМ, ”Харгант-Цамхаг” клуб
84 кг: О.Үйтүмэн ОХУМ “Аврагч” спорт хороо
96 кг: Д.Хүдэрбулга ОХУМ “Хүч” спорт хороо
120 кг: Ж.Чулуунбат ОХУМ, “Сүлд” спорт хороо,
Эмэгтэй
48 кг: Ц.Энхжаргал, Гавьяат тамирчин, “Замчин” спорт хороо
51 кг: Э.Сумьяа, ОХУМ, “Замчин” спорт клуб
55 кг: С.Бямбацэрэн, ОХУМ, ”Аврагч” спорт хороо
59 кг: Т.Мөнхтуяа, ОХУМ, “Хангарьд” клуб
63 кг: С.Батцэцэг, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин, Олимпийн хүрэл медальт, ДАШТ болон Универсиад наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд гурав дахь удаа оролцож байна
67 кг: О.Насанбурмаа, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо
72 кг: О.Бурмаа, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо,
Тэгвэл дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Соронболдын Батцэцэг мөнгөн медаль,
59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргалаа.
Харин шигшээ барилдаанд С.Батцэцэг маань Японы бөх Олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдаж ялагдсан юм. Хоёр бөх маань өмнө нь 2012 оны олипын шигшээ барилдаанд учраа таарч байсан билээ. Каори Ичо С.Батцэцэгийг ялж, найм дахь удаагаа дэлхийн аварга боллоо. МУГТ С.Батцэцэг маань нэг л өдөр “Жудо бөхийн дэлхийн аварга М.Уранчимэг олон удаа ялагдаж байсан Харуна Асамиг буулгаж авсан шиг” Каори Ичог буулгаж авах нь гарцаагүй юм.
ОУХМ Т.Мөнхтуяагийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг ялж, гараагаа амжилттай тавьсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Ито Аяакаг оноогоор ялснаар дэлхийн аваргын хошой медальтан боллоо.
А.Хээ