Их Британийн эмч нар зүрх нь гаднаа төрсөн охинд амьдрал хайрлажээ

Их Британийн эмч нар зүрх нь биеийнхээ гадна байрласан Ванелопп Уилкинс охинд  мэс засал хийж, амьдрал хайрлажээ.Ванелопп Уилкинс охин 50 саяд нэг тохиох төрөлхийн зүрх нь гаднаа байрлах эмгэгтэй төрсөн байна. Лейстер хотын Гленфилдийн эмнэлгийн эмч нар охиныг төрсөн даруйд нь мэс засал хийжээ. Эмч нар эхийн хэвлийд есөн сартай байхад нь онош тогтоожээ.

Эмч нар хүүхэд амьд үлдэх магадлал маш бага  шинэ төрөгсдийн 90%-нь амьгүй төрдөг эсвэл төрөөд эхний өдрөө л нас бардаг гэж хэлжээ. Гэсэн ч  эх, эцэгт нь оборт хийлгэхийг зөвшөөрөөгүй байна. Охины ээжид төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө  кесар хагалгаа хийж төрүүлжээ. Ванелопп Уилкинс охиныг  мэндэлсний дараа 50 цаг өнгөрсний дараа эмч нар анхны мэс заслыг хийсэн байна.

1,8 кг жинтэй Ванелопп охины  биеийн байдал нь тогтвортой, тус эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.


 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …