Асашёорюү “Жиргээчид минь битгий худлаа жиргээд байгаарай”

5147Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү ирэх жил ФИЛА буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Мөн  ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Японы иргэн Фүкүда Томиаки түүнийг дэмжихээ мэдэгдээд байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм. Харин  энэ талаар МЧБХЕ  Асашёорюү Давгадоржоос “таныг Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?” гэхэд тэрээр

-За энэ ёстой худлаа мэдээлэл шүү. Ийм мэдээллүүд гарсан байна лээ.  Жиргээчид минь битгий худлаа жиргээд байгаарай гээд\ инээсэглэжээ\.

Дээрх мэдээлэл гарсны дараагаар түүнийг “Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн том байгууллагын Ерөнхийлөгч болчихоосой” гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Харин тэрээр энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …