О.Ононтунгалаг:Бритни Спирсийн найз залуугийн нүүр хувиргагчаар ажиллажээ

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливуудын ододтой хамтран ажиллаж байгаа талаар өмнө бид мэдээлсэн. О.Ононтунгалаг сүүлийн үед Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн юм.

Тэгвэл энэ удаад Snoop Dog, Бритни Спирсийн найз залуу Сэм Асгари, нарын нүүр хувиргагчаар ажиллажээ.

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа ” Make- up artist болсноосоо хойг ажиллаж үзэх юмсан гэж хүсэж байсан хүмүүсийн маань нэг бол яах аргагүй Snoop Dog байсан. Гэтэл өнөөдөр кинонд нь будалт хийж ажиллах боломж тохиолоо. Үнэхээр бүр үнэхээр найрсаг хүн байдаг юм байна. Олон хүнээс сонсож байсан ч өөрийн биеэрээ мэдэрлээ. Wow бүр баярлаад хэлэх үг олдохгүйнээ. Амьд домог болсон хүн шүү дээ. Боломж олдсон дээрээ сэтгэлийнхээ үгийг ч хэлээд авлаа. Бас кинонд нь орохоор ирсэн Бритни Спирсийн найз залуу Sam болон Касперын будалтыг хийсэн”гэж бичжээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …