Гоймонтой Итали салатны жор

Хүйтэн гоймонтой салат – дэлхийд алдартай, хүлээн авалтын зоогт тооцогдоно. Гоймонгоо сонгохдоо зөв сонгоорой, том биш хэмжээтэй байх ёстой: мушгиа, эрвээхий эсвэл дун хэлбэртэй байна. Өнгө өнгийн гоймон бол салат тань улам л өнгөлөг харагдана

Орц: 8 хүнийхээр:
Гахайн утсан мах – 600 г
Улаан лооль – 4 ш
Амтат чинжүү – 4 ш
Гоймон – 700 г
Лаазалсан эрдэнэ шиш – 3 стакан
Үрж жижиглэсэн бяслаг – 2 стакан
Майонез эсвэл өөрийн дуртай соус

Давстай усанд гоймонгоо чанаж шүүгээд хөргөнө. Улаан лооль, чинжүүгээ дөрвөлжин, гахайн махаа урт нарийхан хэрчинэ. Бяслагаа том үрүүлээр үрсэн байна. Бүх орцыг холиод амтална.

 


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …