Жүжигчин Э.Намуун:Драмын театрын босгыг л давмаар байна

Мөрөөдлийн театрын жүжигчин Э.Намуун хамтлагийнхаа ахлагч Эрхэмбаяртай хамтын амьдралаа эхлүүлж олныг шуугиулаад амжсан. Саяхан л гэхэд хадаг сүйгээ тавьж нэг гэрт орсон зэргээр шар хэвлэлээр бичүүлэх болсон. Урлагийн хүний амьдрал хэзээний л олны нүднээ ил байдаг хойно сайнтай муутай хэлүүлэх нь энүүхэнд.

Тэгвэл Э. Намуун Мөрөөдлийн театраас гарсан тухайгаа Өнөөдөр   сонины Нямын зочин буланд энэ тухайгаа ярилцлага өгчээ.

Тэрбээр “Мөрөөдлийн театраас гарсан. Өнгөрсөн хавар УДЭТ шинэ жүжигчин шалгаруулж авах байсан боловч хойшилсон юм. Ирэх хавар  шалгалт болно. Тус шалгалтад өөрийгөө сорихоор бэлтгэж байна. Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бүрийн  орж ажиллаж чадах газар шүү дээ. Тэр их айлын өндөр босгыг давмаар байна” хэмээн хариулжээ.


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …