Монголд хошин шог урлагийн “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийнхэн гурван нас хүрчээ. Тэдний үзүүлбэр өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр залуусын хүлээдэг шоу тоглолтын нэг хэдийнэ болсон.
Сүүлийн үед залуусын дунд “хит” болоод буй хөтлөгч, элэглэгч Б.Идэр-Одыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн ууган хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
Харин түүнийг Онцц-Дүмд, Ub Comedy, Шарк Танк нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж, телевизийн салбарт танигдаж яваа авьяаслаг залуу гэдгээр үзэгчид сайн таньдаг болжээ. Түүнийг бас “UB comedy” клубын хамгийн мэдрэмжтэй нь ч гэдэг.Тэрбээр нисэхийн инженер мэргэжилтэй ч өөрийнхөө сонирхлыг урлагийн хүн болсон аж.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээж бол миний хувьд хамгийн том доктор, профессор. Алдаа гаргавал хамгийн түрүүнд олж хардаг, бас онож хэлдэг. Ээжийн хэлсэн үг намайг чимх чимхээр сайжруулдаг гэж боддог. Ээж аливаа алдаа дутагдлыг бага багаар л засдаг хүн” гэж ярьж байжээ.