Меган Маркл хуримаараа ээждээ хөтлүүлэхийг хүсчээ

 Английн Хунтайж Харри, Меган Маркл нар ирэх тавдугаар сард хуримаа хийх билээ. Тэгвэл сүйт бүсгүй хуримынхаа ёслолын үеэр сүмийн индэр рүү ээж Дория Рагландаараа хөтлүүлэхийг хүсч байгаагаа Америкийн Us Weekly сэтгүүлд мэдээлжээ.

Меган аав Томас Маркл, эсвэл ээж Дория нарын хэнээр нь хөтлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Хэрвээ Меган ээжээрээ хөтлүүлбэл хааны угсааны уламжлалыг өөрчилсөн явдал болно. Диана гүнж 1981 онд хуримандаа аав Жон Спенсерээр хөтлүүлсэн бол Кейт Миддлтон 2011 онд аав Майклаараа хөтлүүлсэн.

Ямартай ч тэд хуримандаа бүх найз, гэр бүлийнхнээ урьж өргөн хүрээтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Хунтайж Харри ирээдүйн хадам аавтайгаа зөвхөн хэд хэдэн удаа л яриа дэлгэж үзсэн бол ирээдүйн хадам ээжтэйгээ аль хэдийн дотно болсон гэнэ.

Томас Маркл өмнө нь Мексикийн сонинд охиноо сүмийн индэр рүү хөтөлнө гэхээр сайхан санагдаж байна гэж хэлснийг Reuters мэдээлсэн байна. Меган бага насандаа Лос-Анжелест аав ээж хоёртойгоо хамт амьдардаг байсан.

Түүнийг зургаан нас хүрэхэд эцэг эх нь салсан аж. Түүний ээж йогийн багш бөгөөд нийгмийн ажилтан.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …