5 хормын дотор стрессээ тайлах аргууд


1. Бугуй, чихнийхээ ард хүйтэн ус түрх. Тэр хэсгийн арьсны доор артерийн судаснууд байрладаг.

2. Үсээ самна. Ялангуяа массажны самаар самнавал толгой амарч, цаашлаад бодлууд ч“амрах”болно.

3. Цонхоор хар. Чамайг энд стресстэж суух хооронд гадаад орчинд юу болж өрнөж байна? Өрнөж байгаа амьдралыг ажиглан өөр юм бодолгүй хэдэн минут суу.

4. Сунгалтын дасгал хий. Хэд хэдэн өөр төрлийн сунгалтын дасгал хийж бүх биеийнхээ булчинг сулла.

5. Асуудлаа бич. Хэн нэгэнд ярьж байна гэж бодоод өөрийнхөө бухимдлын шалтгааныг цаасан дээр нэгд нэггүй бич. Найруулга, үг үсгийн алдааг тоох хэрэггүй.

6. Цитрусын үнэр ав. Хажуугийн дэлгүүрээсээ нимбэг юм уу жүрж аваад үнэрлэ, шүүсийг нь агаар луу шах. Идэж ч болно. Цитрусын үнэр нь тайвшруулагч гормоныг өдөөдөг.

7. Дуу дуул. Зүгээр амандаа чангаар аялсан ч болно. Чихэвчний хөгжмөндөө таалагддаг дуугаа чангалаад хэн ч сонсоогүй юм шиг дуулаад үз. Эргэн тойрноосоо ичээд байвал угаалгын өрөө, байшингийн дээвэр, лифтэнд ороод дуулж болно.

8. Цэвэрлэ. Ядаж л билл, талон, чихрийн цаасандаа баригдсан цүнхээ нэг цэвэрлээд, цэгцэлчихвэл аятайхан болоод явчихна. Ажлын ширээ, хувцасны шүүгээ, машины тээш, харанхуй өрөө гээд юу ч байж болно. Гол нь дорхноо өнгө ордог, үнэхээр цэгцтэй болдог зүйлийг сонгоорой.

9. Төсөөл. Хормын дотор чиний сэтгэл санааг өргөдөг төсөөлөл бий биз дээ? Мөрөөдлөө биелүүлчихээд тэнгэр рүү харж байгаагаар, хуримаа хийж байгаагаар эсвэл бүр далайн голд цагаан далбаат завин дээр үсээ хийсгэн гараа алдалж байгаагаар өөрийгөө төсөөлвөл энэ жижиг сажиг стресс юу ч биш юм шиг санагдана.

10. Санаа алд. Тайвширтлаа хэд хэдэн удаа хэнгэнэтэл санаа алдчих. Эсвэл орилж ч болно. Стрессийг гадагшлуулснаар алга болох нь ч бий. Тэгээд эрүүл ухаанаар бүхнийг тунгаа.

11. Хөлөө бүлээн усанд дүр. Тэгээд буйдангаа налаад хэдэн минут хэвт.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …