Алдарт дуучин Мэрайя Кэри өчигдөр улаан хивсний ёслол нь болсон “Алтан Бөмбөрцөг” кино наадамд шинэ дүр төрхтэй ирж олны нүдийг булааж амжжээ. 47 настай поп дива Dolce & Gabbana брендийн хар даашинзыг өмсөж бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн бусад бүсгүйтэй ижилсжээ.
Мэрайя өнгөрсөн оны сүүлээр мэс заслын аргаар жингээ хассан юм. Олон шүтэн бишрэгч нь уг мэдээг хүндээр хүлээж авсан. Мэрайя “Өмнө нь байсхийгээд гуйвж дайвахад хүрээд байсан, харин одоо энэ асуудал үгүй болж илүү аз жаргалтай болсон” хэмээжээ.
Бие биетэйгээ дахин уулзах завшаан бүрдсэн ёслолын үеэр Мэрайя жүжигчин Шэрон Стоунаар “Ёслолын дараа таны ээмэг алга болсон байвал хэн авсан юм бол гэж битгий гайхаарай” хэмээн хошигносон.